Ажилд авах үнэлгээний хуудас
7 сар 7 өдрийн өмнө
Хүний нөөцийн бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын үеийн анхан шатны баримт бичгүүдийн нэг "Ажилд авах үнэлгээний хуудас"-ны загварыг та өөрийн хувийн нэвтрэх эрхээр татаж авах боломжтой.
дэлгэрэнгүйСургалтын төсөв боловсруулах аргачлал (L1)
8 сар 15 өдрийн өмнө
дэлгэрэнгүйТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АНКЕТ (L2)
8 сар 21 өдрийн өмнө
Регистрийн дугаар................................... Иргэний үнэмлэхний дугаар.............................
Нийгмийн даатгалын................................ Эрүүл мэндийн даатгалын ................................
Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар ...........................................................................
Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний дугаар ...............................................................
дэлгэрэнгүйАжил таслалтын талаархи бодлогын загвар(L2)
10 сар 12 өдрийн өмнө
Үр ашиг: Аливаа бизнес бүх ажилтнууд нь ажил дээрээ байх үед хамгийн сайн ажилладаг бөгөөд ажилтнууд ажлаа таслах буюу хоцорсноос болж зарим бизнест бусдаас илүү их асуудал үүсдэг. Үүнийг санан, бид ажил таслалтын талаархи бодлогын хоёр өөр загварыг зохиож хавсаргасан файлд орууллаа. Эхнийх нь маш хатуу бөгөөд ажилтнуудын ирц, шуурхай байдал чухал байдаг бизнесүүдэд, тухайлбал угсрах дамжлагын үйлдвэрлэлийн ажилтай бизнесүүдэд зориулсан. Хоёрдахь бодлого нь арай сул бөгөөд гүйцэтгэл нь хатуу цагийн хуваарийг хэр дагахаас хамаардаггүй бизнесүүдэд, тухайлбал гадуур борлуулалтын төлөөлөгчид ажиллуулдаг бизнесүүдэд зориулсан.
Та аль нэгийг нь хэрэглэх буюу хоёуланг нь хослуулж болно. Эсвэл эдгээрийг хянан засварлаж өөртөө тохирсон ажил таслалтын талаархи бодлогыг боловсруулж болно. Энэхүү файлд мөн ажилтны ажил таслалтыг бүртгэхэд хэрэглэж болох энгийн маягт оруулсан.
дэлгэрэнгүйХөлс төлбөл зохих ажлын хүснэгт
10 сар 12 өдрийн өмнө
Хөлс төлбөл зохих ажлын хүснэгт
Тэтгэлэг, тусламж: Дараах хавсаргасан файлд та ажилтныхаа ямар ажилд цалин хөлс төлөх ёстойг тодорхойлоход туслах хүснэгт байгаа юм. Ялангуяа нэг газраас нөгөө рүү ирэн очин байдаг, эсвэл бусад эх сурвалжаас ажил хүлээж байдаг ажилтнуудтай бол ямар ажил, цагийн хөлсийг төлөх ёстойг мэдэх нь чухал байдаг. Та тэдний ажил ирэхийг хүлээх, аяга тавгаа угаах, цалингаа авахаар дугаарлах зэрэгт зарцуулсан цагт хөлс төлөхгүй байж болдог. Төлж буй цалин хөлснөөсөө аль болох их ашиг олж, техникийн хувьд цалин хөлс төлөхөөргүй цагийн төлөө ажилтнууддаа мөнгө төлөхгүй байхын тулд энэхүү дэлгэрэнгүй хүснэгтийг харна уу.
дэлгэрэнгүйАжилтан авахад ярилцлага хийх заавар (L2)
10 сар 18 өдрийн өмнө
Ажилтан авахад ярилцлага хийх заавар
Энэ зааврыг Доктор Уиллиам Своны "ярилцлага хийх заавар"; Мэри Руддэр ба Дэйл Кингийн "Ярилцлага: Давуу ба сул тал, түүнээс цаашхи мэдээллийг хэрхэн авах", 1993 оны 1-р сарын 25-нд Вашингтон хотод баталсан Тахир дутуу Америкчуудыг ажилд авах акт зэрэг материалуудаас авч бэлтгэв. Эдгээр зааварууд нь бүх төрлийн ярилцлагад хамаарна. Эдгээр асуултыг хэрэглэж эсвэл хасч болно. Харин асуулт нэмж асуух бол бизнестэй хамааралгүй асуулт асуухаас болгоомжлоорой.
дэлгэрэнгүйАжилтанд чөлөө олгох журмын загвар(L3)
10 сар 18 өдрийн өмнө
Ашиг тус: Ажилтан хэдэн удаа өвчтэй гээд ажилдаа ирээгүй тохиолдолд ажлаас халах, гэр бүлийн гишүүн нь өвчтэй эсвэл нас барсан тохиолдолд хэдэн хоногийн чөлөө өгвөл зохимжтой, иргэний үүргээ биелүүлэн төрийн болон хуулийн байгууллагын ажилд тусалж байгаа ажилтанд цалин олгох эсэх зэрэг асуудал бий болох бүрт ямар нэг шийдвэр гаргах болно. Хэрвээ ажилтанд чөлөө олгох талаар өөрийн боловсруулсан журамтай бол энэ бүх асуудлыг шийдэхэд хялбар байна. Ажилтан бүр уг бодлогын талаар мэдэж байх тул асуудал гарах болгонд та шийдвэр гаргах гэж зовохгүй.
Та өөрийн шаардлагад нийцүүлэн өөрчилж болох чөлөө олгох журмын загварыг файл болгон хавсаргав. Хуулийн болон цэргийн байгууллагад иргэний үүргээ биелүүлэх зэрэг тохиолдлуудад танд хуулийн дагуу хүлээх хариуцлага байдаг тул журам боловсруулахдаа хуулийн мэргэжилтнээр хянуулах хэрэгтэй.
дэлгэрэнгүй