Танай байгууллагад хүний нөөцийн асуудлыг ямар алба хэлтэс хариуцдаг вэ?
Хүний Нөөцийн Газар, алба, хэлтэс
Хүний нөөцийн мэргэжилтэн, менежер
Захиргааны ажилтан хавсран гүйцэтгэдэг
Захирал, дэд захирал шууд хариуцдаг
 
 Үр дүнг харах (1349)
 
 
 

HRM-Хөдөлмөрийн эрх зүй

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ХОЛБОГДОЛТОЙ ТҮГЭЭМЭЛ 20 АСУУЛТЫН ХАРИУЛТ
1 сар 20 өдрийн өмнө
1. Асуупт:   Хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах ёстой юу?
Хариулт: “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж хуульчилсан баигаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд шийтгэвэр оногдуулж, хариуцлага тооцохоор хуулинд заасан
2. Асуулт: Ажилтныг ажилд аваад туршилтын хугацаанд түр гэрээ байгуулж болох уу?
Хариулт: Туршилтын түр гэрээ гэж байхгүй Тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаад туршилтын хугацаа / 6 сар хүртэл /-г гэрээнд зааж өгнө
дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн маргаан, түүнийг шийдвэрлэх талаарх зөвлөгөө
1 сар 21 өдрийн өмнө
Хөдөлмөрийн маргааныг ганцаарчилсан болон хамтын маргаан хэмээн 2 ангилдаг. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэдэг нь Хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ. Ийм төрлийн маргааны оролцогч талууд нь хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулж байгаа ажилтан, ажилтны цөөнх байдаг төдийгүй тодорхой нэг ажилтны хөдөлмөрийг зохицуулагч хөдөлмөрийн гэрээ болон зарим тохиолдолд Хөдөлмөрийн хууль, бусад эрх зүйн актыг хэрэглэх асуудлаар үүсдгээрээ онцлогтой.дэлгэрэнгүй
33 - р тогтоол татах
6 сар 5 өдрийн өмнө
Манай сайтын эрхэм  гишүүн танд

Монгол Улсын Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолыг татан авахаар байрлууллаа...

дэлгэрэнгүй
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
7 сар 11 өдрийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот

Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.дэлгэрэнгүй
Өөрийн оюуны өмчийг хамгаалах
10 сар 18 өдрийн өмнө
Нууц мэдээлэл ба худалдааны нууцын хулгай нь завшилт эсвэл ажиллагсдын бусад хууран мэхлэлтийн нэгэн адил таны бизнест хохиролтой байж болно. Дараах зөвлөмжүүдийн тусламжтайгаар өрсөлдөх давуу талуудаа хамгаал.

Цаас хэрчигчийг худалдан авч ашигла

Чухал эсвэл нууц бичиг баримтуудынхаа хувийг хаяхдаа болгоомжтой ханд. Эдгээрт санхүүгийн тайлангууд, саналууд, харилцагчийн мэдээлэл, тайлангууд, төлбөрийн баримт, тооцооны хуудсууд, нэхэмжлэлүүд зэрэг багтана. Эдгээр бичиг баримтуудыг зүгээр битгий хая. Эхлээд цаас хэрчигчээр хэрч. Уралгүйгээр хог руу хаях нь олон олон нууц зүйлсийг дэлгэх болно. Хэрэв та хогоо зохих ёсоор хаягүй бол эдгээр бичиг баримтууд буруу гарт орох эсвэл гудамжаар өрсөлдөгч нарын тань өмнүүр хийсч магадгүй юм. Түүнчлэн үйлдвэрлэлийн тагнуулчид хог хаягдлаас нууц мэдээлэл хайдаг гэгддэг. Цаасыг хэрчиж устгахыг компаний бодлого болгож өөрийн ажиллагсдаасаа бүх бичиг цаасаа ингэж устгахыг шаард.





дэлгэрэнгүй
5.8.2. Хууль бусаар ажлаас халах
11 сар 2 өдрийн өмнө
Хөдөлмөрийн харилцаанд гардаг хамгийн их маргаантай асуудал нь ажилтан
ажлаасаа  халагдах  тэр  дундаа    хууль  бусаар  ажлаас  халагдах  явдал  байдаг.  Ажил
олгогчид хэдийгээр ажилтнуудыг “хуулийн дагуу” ажлаас  халж байгаа гэж үздэг боловч
ихэнх тохиолдолд энэ нь “хууль бус “ болох нь тогтоогддог. Тухайлбал, Хөдөлмөрийн
тухай хуульд заасан  үндэслэлээр ажлаас халах тушаалаа гаргахдаа  хуулийн уг заалттай
хамт хэрэглэгдэх заалтыг хэрэглээгүйгээс тэдний гаргасан тушаал нь буруу болдог.
Орон тооны цомхотгол, бүтцийн өөрчлөлтийн улмаас ажилтныг ажлаас халж
болох талаар бид өмнө үзсэн.
дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн гэрээнд ямар асуудлуудыг заавал тусгах ёстой вэ? (L1)
11 сар 21 өдрийн өмнө
Хөдөлмөрийн гэрээ гэж юуг хэлэх вэ

Хөдөлмөрийн гэрээг ажилтан, ажил олгогч гэсэн талууд байгуулдаг.
“Хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан та ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтан таны хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ.дэлгэрэнгүй
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ (L1)
1жилийн өмнө
Хөдөлмөрийн гэрээг хэзээнээс дуусгавар болгож  байгаагаа календарын тодорхой хугацаатай холбон заах /эдлэх ёстой ээлжийн амралтыг нь урьдчилан тооцон, уг амралтаа биечлэн эдэлж дууссанаас хойш л ажил үүргээ зогсоох хугацааг сая тооцож тогтоосон байна,/ Тушаал гарсан огноо нь түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох өдөртэй давхцаж болохгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ дуусах өдрөөс өмнөх өдрүүдэд ажлыг хүлээлцэж дуусах өдрийг тооцож оруулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ дууссаны дараа ажил хүлээлцэж болохгүй. Ажилтнаас гэрээний хугацаа дууссан байхад ажил хүлээлцэж өгөхийг шаардах эрхгүй.дэлгэрэнгүй
Цалин хөлсний эрх зүйн зохицуулалт
1жилийн өмнө
Асуулт: Цалин хөлс гэж юуг хэлэх вэ? Цалин хөлсний бvрэлдэхvvнд юу юу хамаарах вэ?
Хариулт: Хамгийн энгийнээр тайлбарлавал цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр хvлээсэн vvргээ гvйцэтгэсний төлөө ажилтанд ажил олгогчоос мөнгөн хөлбэрээр олгож буй төлбөр юм. Цалин хөлсний бvрэлдэхvvнд vндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал зэрэг багтдаг.
дэлгэрэнгүй
Ээлжийн амралт, олговрын талаарх асуулт хариулт (L1)
1 жил 2 сарын өмнө
-Хэрэв ажлаас халагдаж байгаа бол ажилтны ээлжийн амралтын тооцоо хийж, ээлжийн амралтын мөнгө олгох уу?
-Тиймээ. Ажилтныг ажлаас халагдах vед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Vvнд: а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох;
б/ ажилтнаас суутгал тооцох. Энэхvv 2 хэлбэрийг жишээгээр тайлбарлая. Vvнд:
-Ажлын 20 өдрийн ээлжийн амралт авах ажилтан 2000.7.1-2001.7.1-ний өдөр хvртэлх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2000 оны 9 сард эдэлж, 11 дvгээр сард ажлаас халагдсан гэвэл тvvний амралт эдлэх ёстой 4 сарын хугацаанд (2001.7.1-2001.11.01 хvртэлх) ногдох 6.67 (20/12*4) хоногт тооцоог хийж, мөнгөн олговор олгоно.дэлгэрэнгүй
Хуудас : « 1234 »
 
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
 
 
| Нүүр | MHRI тухай | ФОРУМ | Гишүүнчлэл | Түнш | English News | Холбоо тогтоох |


Web statswww.mhri.mn
Developed by: miniCMS™ v2