Танай байгууллагад хүний нөөцийн асуудлыг ямар алба хэлтэс хариуцдаг вэ?
Хүний Нөөцийн Газар, алба, хэлтэс
Хүний нөөцийн мэргэжилтэн, менежер
Захиргааны ажилтан хавсран гүйцэтгэдэг
Захирал, дэд захирал шууд хариуцдаг
 
 Үр дүнг харах (1356)
 
 
 

Мэдээ

Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлаар зөвлөлдөв
“Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлаар нийг­мийн түншлэлийг бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төв байранд энэ сарын 3-нд боллоо. Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож ЭМД-ын шинэчлэлийн асуудлаарх нийгмийн түншлэлийг бэхжүүлэх хөтөлбөрийн төсөл, Иргэний эрүүл мэндийн даат­галын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар саналаа солилцсон юм.
Иргэний эрүүл мэндийн даат­галын тухай хууль батлагдвал, 2013 оноос хэрэгжиж эхлэх аж. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссан “ортез, протезийн зардлыг төрөөс хариуцдаг болох” гэсний оронд сүрьеэ, сахарын зэрэг хүнд өвчний бүлгийг оруулах нь зүйтэй гэж зарим төлөөлөл үзэж байна.

Уулзалтын үеэр даатгалын мөнгийг нэмье гэж ярихыг урьтал болголгүй бодлого болон эм­нэлгийн үйлчилгээг чанар­жуулахад анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.


МҮЭ-ийн холбооны ерөн­хийлөгч С.Ганбаатар “Иргэд мөнгөө төлснийхөө хариуд эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн буруу биш. Үүнд шийдвэр гаргах түвш­ний хүмүүс буруу­тай. Уул уурхайгаас орох орлогыг хүн амынхаа эрүүл мэндэд яаж зарцуулах талаар Засгийн газар дорви­той зүйл сэдэхгүй байна” гээд уг даатгалыг “аврах” ажлыг иргэд, бизнес эрх­лэгчидтэй хамтран хэлэлцэх нь чухал байна гэлээ.

Энэ үеэр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой МҮЭ-ийн холбооноос “Эрүүл мэндийн даатгалын шинэч­лэлийн асуудлаар нийгмийн түншлэлийг бэхжүүлэх” тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд дараах ажлыг хийхээр тусгасан байна.

1.ЭМД-ын тогтолцоог шинэч­лэх, бодлого боловсруулах үйл явцыг нийгмийн түншлэгч талуудын хоорондын зөвшил­ц­лийн зарчмаар хэрэгжүүлнэ.

2.ЭМД-ын тогтолцоог шинэч­лэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, үр ашгийг нэмэг­дүүлэх зорилгоор нийгмийн түншлэлийг бэхжүүлэх хөтөл­бөрийг боловсруулан гаргана.

3.ЭМД-ын салбар дахь нийг­мийн түншлэл, зөвшилцлийн үйл явцад дэмжлэг үзүүлэх ажлын алба, мэргэжлийн ажлын хэс­гүүдийг байгуулж, ажиллах боломж нөхцөл бүрдүүлэхэд нөлөөлнө.

4.ЭМД-ын тогтолцоог боловс­ронгуй болгон хөгжүүлэхэд олон улсын түншлэгч байгууллага, шинжээчдийн тусламж, дэмжлэг авах, бусад улс орнуудын үр өгөөжтэй дэвшилтэт арга турш­лагыг судлах ажлыг өргөжүүлж, түншлэлд оролцогч талуудын чадавхийг бэхжүүлнэ.

5.ЭМД-ын тогтолцооны хөгж­лийн асуудлаар сонирхогч бай­гууллага, хандивлагчид, хамт­рагчдын оролцоотой Үндэсний чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулна.

2010 онд хувийн болон улсын эмнэлгийн хувьсах зардлын хэмжээг адил болгох зорилтыг  холбогдох байгууллагууд тавьжээ. Тиймээс оношийн бүлэг өргөн дэлгэр байхаас гадна эмчлэх боломжтой бүх оношийн бүлэгт мөнгө төлдөг байх хэрэгтэйг онцлов.

Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын карт бий болгоод ашигт малтмалын орлогоос иргэдэд өгөх мөнгийг байршуулж болох гэнэ. Ингэснээр иргэд эрүүл мэндийн үйлчилгээг төвөггүй авах үр дүнтэй аж. Гэхдээ ямар эмнэлгээр үйлчлүүлэхээ тухайн хүн сонгох эрхийг олгох хэрэгтэй талаар санал хэлсэн юм. Мөн иргэдэд Эрүүл мэндийн даатгал ямар чухал гэдгийг ойлгуулах, сурталчлах, мэдлэг олгох нь чухал гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байв.

О.Булгантамир

Үнэлэх

Үнэлгээ (1)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
 
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
 
 
| Нүүр | MHRI тухай | ФОРУМ | Гишүүнчлэл | Түнш | English News | Холбоо тогтоох |


Web statswww.mhri.mn
Developed by: miniCMS™ v2