Танай байгууллагад хүний нөөцийн асуудлыг ямар алба хэлтэс хариуцдаг вэ?
Хүний Нөөцийн Газар, алба, хэлтэс
Хүний нөөцийн мэргэжилтэн, менежер
Захиргааны ажилтан хавсран гүйцэтгэдэг
Захирал, дэд захирал шууд хариуцдаг
 
 Үр дүнг харах (1349)
 
 
 

Мэдээ

MC DONALD’S шинэ ерөнхийлөгчтэй боллоо
Энэ жил McDonald’s АНУ-д 15, Европт 260, Азид, Ойрхи Дорнод болон Австральд нийлээд 490, Латин Америк болон Канадад 20 шинэ цэг нээхээр төлөвлөжээ. Түүнээс гадна тус компани түргэн хоолныхоо цэгийн гаднах дизайн болон интерьерт зориулж 4 тэрбум доллар зарцуулахаар болсон байна. 2010 онд компанийхаа худалдааг 5 хувиар, харин цэвэр ашгаа 7 хувиар нэмэгдүүлэхээр хүчин зүтгэж яваа аж.

Саяхан тус компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Р.Альвареса суудлаа африк-америкийн эрлийз Дон Томпсонд шилжүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд түргэн хоолны дэлхийн томоохон хэмжээний сүлжээ McDonald’s нь байсхийгээд л удирдлагуудаа сольдог моодтой болжээ. Тухайлбал, 2006 онд 30 жил тус корпорацийн ерөнхийлөгчийн албан тушаалд хөдөлгөөнгүй сууж байсан Майкл Робертс ажлаасаа чөлөөлөгдөж байсан байна. Тэрбээр компанийхаа топ-менежер байсан төдийгүй энэ түргэн хоолны бизнесийг дэлхийн зах зээлд хамгийн хүчтэй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэж олонх нь үздэг аж. Гэтэл дөрвөн жилийн хугацаанд уг компанийн хоёр ерөнхийлөгчийг солилоо.
Дэлхийн хямралын эхэн үед McDonald’s-ын удирдлагууд бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, автомат удирдлагатай үйлчилгээг нэвтрүүлснээр 2008 онд 6 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан гэдэг.
Харин өнгөрсөн онд хэдий хэмжээний ашигтай байсан нь тодорхойгүй байна.
Д.Томпсон нь 1990 оноос тус компанид цахилгааны инженерийн орон тоон дээр анх ажилд орж байжээ. Харин удалгүй тэрээр Баруун Европын зах зээл хариуцсан захирлаар дэвшсэн байна. Тэгвэл одоо 46 настай Томпсон нь дэлхийн 117 оронд үйл ажиллагаагаа явуулж буй 32 мянган рестораныг захирах болж байна.
Энэ жил McDonald’s АНУ-д 15, Европт 260, Азид, Ойрхи Дорнод болон Австральд нийлээд 490, Латин Америк болон Канадад 20 шинэ цэг нээхээр төлөвлөжээ. Түүнээс гадна тус компани түргэн хоолныхоо цэгийн гаднах дизайн болон интерьерт зориулж 4 тэрбум доллар зарцуулахаар болсон байна. 2010 онд компанийхаа худалдааг 5 хувиар, харин цэвэр ашгаа 7 хувиар нэмэгдүүлэхээр хүчин зүтгэж яваа аж.

Бизнес таймс

Үнэлэх

Үнэлгээ (1)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
 
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
 
 
| Нүүр | MHRI тухай | ФОРУМ | Гишүүнчлэл | Түнш | English News | Холбоо тогтоох |


Web statswww.mhri.mn
Developed by: miniCMS™ v2