Танай байгууллагад хүний нөөцийн асуудлыг ямар алба хэлтэс хариуцдаг вэ?
Хүний Нөөцийн Газар, алба, хэлтэс
Хүний нөөцийн мэргэжилтэн, менежер
Захиргааны ажилтан хавсран гүйцэтгэдэг
Захирал, дэд захирал шууд хариуцдаг
 
 Үр дүнг харах (1349)
 
 
 

Үйл ажиллагаа

Үйл ажиллагааны чиглэл
1 жил 11 сарын өмнө

МХНИ нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь үйл ажиллагааг явуулна. Үүнд:

  • Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан хувь хүний хөгжил, мэргэжлийн ур чадвар, бизнесийг хөгжүүлэхтэй холбоотой сургалт, зөвлөлгөө өгөх, судалгаа хийх, холбогдох арга хэмжээ зохион байгуулах
  • Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын Хүний Нөөцийн Менежментийн мэргэжлийн түншүүдтэй харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх
  • Хүний нөөцийн хөтөлбөр, төсөл боловсруулж төр засгийн холбогдох байгууллагад өргөн барих ба хэрэгжүүлэх явцад гишүүн байгуулллагуудыг дэмжиж оролцуулна.
  • Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн  эрх ашгийг хамгаалах
  • Хүний нөөцийн мэргэжлийн түвшин тогтоох аттестатчилал явуулж мэргэжлийн батламж зэрэглэл олгоно.
  • Гадаад, дотоодын ижил зорилготой төрийн, төрийн бус, хувийн байгууллага, хувь хүмүүстэй хамтарч ажиллах, туршлага солилцох
  • Чадварлаг хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Гадаад, дотоодын санхүүжилттэй хүний нөөцийн, хөгжил сургалтын төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийх
  • Хурал зөвлөлгөөн, уулзалт семинар, бизнес аялал, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, олон улсын хурал зөвлөгөөнд төлөөлөгч оролцуулах
  • Хүний нөөцийн мэргэжлийн тогтмол сэтгүүл  эрхлэн гаргаж мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээнэ. 
  • Хүний нөөцийн мэргэжлийн ном, товхимол, гарын авлага, сургалтын материал зэргийг цувралаар бэлтгэн гаргаж нийтийн хүртээл болгоно.
  • Бизнесын байгууллагын хүний нөөцийн бодлогыг  дэмжих, хөгжүүлэх зэрэг бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг болно.
дэлгэрэнгүй
 
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
 
 
| Нүүр | MHRI тухай | ФОРУМ | Гишүүнчлэл | Түнш | English News | Холбоо тогтоох |


Web statswww.mhri.mn
Developed by: miniCMS™ v2