Танай байгууллагад хүний нөөцийн асуудлыг ямар алба хэлтэс хариуцдаг вэ?
Хүний Нөөцийн Газар, алба, хэлтэс
Хүний нөөцийн мэргэжилтэн, менежер
Захиргааны ажилтан хавсран гүйцэтгэдэг
Захирал, дэд захирал шууд хариуцдаг
 
 Үр дүнг харах (1349)
 
 
 

Human Caрital

Хүний нутгийн биш эх орноо хөгжүүлэх цаг ирлээ, залуус аа
1 сар 1 өдрийн өмнө
Нэгэнтээ их, дээд сургуулийг үй олноор нь "бойжуулсан" боловсролын гажуудал нийгэмд дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлснээс хэтэрсэнгүй. Харин бүгд л хуульч, сэтгүүлч, эдийн засагч, орчуулагч болохоор хошуурсан туйлшрал нь мэргэжлийн баримжааг алдагдуулснаас цаашилсангүй. үр дагаварт нь өдгөө бид нийтийн хоолны салбараа солонгосчуудад, барилгын салбараа хятадуудад эзлүүлж, мэргэжилгүй монголчууд гудамжинд лааз өшиглөж явна. Мэргэжилгүй, мэргэжилтэй ч ажлын байргүй манайхны амьдралаа сайжруулах ганц боломж нь харьд очиж ажиллах. Ажиллах хүч гаргах гэрээтэйгээрээ Солонгос хамгийн том боломж байдаг бол Америк явахыг мөрөөдөгч туйлын хүсэлтнүүд ч олон. Амьдралаа сайжруулж, өөрийгөө сорихоор шулуудсан монголчуудын эрэлт, хүсэл дэлхийгээр тархааж, албан бус тоогоор өдгөө 200 мянган монгол гадаадад ажиллаж амьдарч байна. дэлгэрэнгүй
Таны хүүхэд босс болох эсэхийг бурхан биш та мэднэ
1 сар 22 өдрийн өмнө
Монголчууд хүүхдээ дарга болоосой, хүний боол битгий хийгээсэй гэж залбираад суугаад байдаг. Дарга, босс гэдэг чинь азаар болдог юм биш. Хүмүүс харж судлаад дарга хийх чадвартай хүнийг л томилдог. Өөрөөр хэлбэл дарга хүн ээжээсээ төрдөг эсвэл аз дайраад болдоггүй. Даргыг эцэг эх багаас нь хариуцлагатай, дайчин, ухаалаг болгон төлөвшүүлдэг юм. Хүүхэд ч гэсэн том болоод босс хийх чадвар өөрт нь хөгжсөн эсэхийг шууд мэдэрч, хувийн бизнесээ үүсгэн байгуулдаг. Тиймээс даргыг сургууль биш амьдрал л бэлтгэж гаргадаг. Та хүүхдээ хэрхэн залж чиглүүлж, хөгжүүлнэ тийм хэмжээний хувь хүний төлөвшил сайтай болж өсч өндийдөг.дэлгэрэнгүй
Канадын Хатан хааны Их сургуульд сурч байсан цорын ганц Монгол залуу сургуульдаа ажиллах урилга авчээ
1 сар 24 өдрийн өмнө
Канадад гэхэд манай Монголынх шиг ирц, цаг бүртгэнэ гэж байхгүй, хэн ч тоохгүй. Сургалтын төлбөр өндөр. Нэгэнт мөнгөө төлж байгаа учраас оюутнууд өөрсдөө л хичээх хэрэгтэй болдог. Үнэлгээний хувьд "А В С" гэсэн үнэлгээтэй. 80-аас эхэлж онц дүн буюу "А", 50 нь "С", 60-аас эхлээд "В" байх жишээтэй. Ер нь бол дүнгийн хувьд маш хатуу. Багштайгаа өрсөлдөхүйц мэдлэгтэй хүүхдүүд 90 гаргаж авдаг. Бараг Геннисийн номд бичигдэхээр юм болно. Голцуу 65-75 хооронд дүн авдаг. Миний хувьд дундаж маань 80 дөхөж байсан. Арабын Эмиратад ч гэсэн би анхны Монгол оюутан гэж очиж байсан. Харин бизнес хийдэг хүмүүс бол байсан. дэлгэрэнгүй
Сингапур улсын хөгжлийн түлхүүр нь бүтээмжийн хөдөлгөөн
1 сар 27 өдрийн өмнө
Мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжил буюу ажиллагчдын мэдлэг, боловсрол, ур чадвар, бүтээлч шинэлэг санааг бүрэн дүүрэн ашигласнаар улс орныхоо хөгжил дэвшлийг өндөр түвшинд гаргаж чадсан туршлага, бүхнийг хүний төлөө гэсэн хандлагыг Сингапур орны анх уулзсан үйлчилгээний ажилтнаас л харж болох юм.
1980-аад оны үеэр Сингапурын ерөнхий сайд Ли Гуан Яао Японд айлчлах үеэрээ хөгжлийн гол түлхүүр нь хүн ба тэдэнд тулгуурлан хөгжлийг удирдах олон арга хэрэгсэл байдгийг мэдэрч, улс орноо төгс төгөлдөр, өндөр хөгжилд хүргэхийн төлөө бүхий л улс орныг уриалан хөдөлгөөн өрнүүлж, дээрх арга хэрэгслэлүүдийг төрийн бодлогоор системтэйгээр хэрэгжүүлсэн нь 150 гаруй жил Их Британий колонид байсан байгалийн баялаг байхгүй, газар нутаггүй шахам буурай орныг өнөөгийн Азийн бар, дэлхийн хөгжингүй орны нэг болгосон байна. Сингапур нь 710 м2 талбайтай хот улс бөгөөд парламентийн засаглалтай, 5 орчим сая хүн амтай, нийт хүн амын 76,8 хувийг хятад, 13,9 хувийг малайз, 7,9хувийг энэтхэг үндэстэн эзэлдэг. Хүн амын 82хувийг орон сууцжуулсан байна. Энэ нь хүн ардын тайван, баяр баясгалант чинээлэг амьдралын суурь болдог ажээ.дэлгэрэнгүй
Монгол хүний үнэлэмж ба бүтээмж
1 сар 29 өдрийн өмнө
Өнөөгийн Монголын бизнес орчинд тулгамдсан гол гогцоо асуудлуудын нэг нь хүний хөдөлмөрийг үнэлж сурах болон сургах ингэснээр үүнтэй салшгүй холбоотой болох хөдөлмөрийн бүтээмжийг ихэсгэх явдал юм. Тийм боловч цалин, зардалаа өсгөөд чанартай бүтээгдхүүн, сайн мэргэжсэн ажилтантай болоё гэхээр бүтээгдхүүний өртөг өсөөд авах газар байхгүй, өрсөлдөх чадвар буурах гэх мэт хяслантай. Энэ хэвээрээ явъя гэхлээр шинэ техник, технологийн үнэ хадаад, технологийн шинэчлэл хийх хуримтлалгүй болчих гээд асуудалтай. Түүнээс гадна чадвартай мэргэжилтэн байтугай, дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд ажилдаа тогтвортой ажиллах сонирхолгүй болчихдог. Ингээд л чөтгөрийн тойрогт орчихоод дороо эргэлдээд байна.дэлгэрэнгүй
Монгол хүнийг удирдах нууц
2 сар 7 өдрийн өмнө

Монгол хүний удирдах, удирдуулах хэв маягийг судлахын тулд эхлээд сэтгэлгээний онцлог, харилцах хэлбэрийг судлах нь зүйтэй. Удирдлагын талаар олон эрдэмтэд судалгаа хийж байсан боловч, аливаа улс үндэстний удирдах хэв маягийн талаар судалсан судалгаа тун хомс байгаа юм.
Монголчуудын сэтгэлгээнээс...
Монгол үндэстэн нүүдлийн соёл иргэншилтэйгээр олон зууныг үдсэн бөгөөд уг соёл иргэншил нь хүний байгалийн дасан зохицохуйг хөгжүүлэн дээшлүүлдэг байна. Нүүдэллэн явах үйл нь шууд байгальтай харьцдаг бөгөөд үүний дүнд бие махбодь чийрэгжиж, эрхтэн системийн тогтолцоо идэвхижин, эрүүл болдог. Үүний хамгийн тод жишээ бол ханиад юм.
Ханиадны вирус нь аюултай 25 вирусны тоонд ордог бөгөөд жилд дунджаар 2,500,000 хүн уг өвчнөөс болж нас бардаг. Харин энэ тоонд монгол хүн бараг багтдаггүй.

дэлгэрэнгүй
Нийслэлийн сургалтын чанар
2 сар 21 өдрийн өмнө
Хотод нийт 209 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулдаг. үүнээс 106 төрийн, 103 төрийн бус буюу хувийн сургууль ерөнхий эрдмийн мэдлэг олгодог байна. Математикийн хичээлийн шалгалтад нийт сурагчдын 61,7 хувь буюу 20 гаруй мянган сурагч хамрагджээ.
Эдгээр сурагчдаас 3959 “А”, 2718 “В”, 2958 ”С”, 3381 “D”, 8066 “F” үнэлгээ авсан байна. Бараг ихэнх нь хангалтгүй үнэлгээ авсаныг та харж байгаа байх. Чанарын үзүүлэлтээр бол 31,7 хувь нь л стандартын шаардлага хангаж байна гэсэн үг. Бүхэл бүтэн нийслэлийн хүүхдүүд ийм хэмжээний боловсрол мэдлэгтэй байна гэхээр толгой сэгсрэхээс өөр хэлэх үг алга. дэлгэрэнгүй
Хүний хөгжил хэрэглээгээрээ биш, бүтээх чадвараар хэмжигддэг
4 сар 25 өдрийн өмнө
Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, өнгөт үнэт металл, газрын тос, нүүрсний ордоо аж ахуйн эргэлтэд оруулж, үндэсний орлогоо арвижуулан ард түмний амьдралыг дээшлүүлж болно. Энэ мэдээж боломжтой бөгөөд баян чинээлэг амьдралын эх үндэс. Гэхдээ энэ бол хөгжил биш…
Хүн бүхэн хэрэглэгч, бас бүтээгч. Түүний бүтээх чадварын шалгуур нь мэдлэг. Мэдлэг бол хүч гэсэн ойголтыг шинжлэх ухаанд XYII зууны үед Фрэнсис Бэкон оруулж ирсэн. Мэдлэгийг дээдлэн шүтэх явдал аль ч улс үндэстэнд байдаг түгээмэл зарчим. Монголчууд ч ялгаагүй “Эрдэм эрхэм баян “ хэмээн эрдэм мэдлэгийг хэзээнээс дээдлэн шүтэж ирсэн түүхтэй. Үүний цаана орчин үеийн хэллэгээр мэдлэг бол үнэт капитал гэсэн ойлголт байгаа юм. Аливаа хүний хуримтлуулсан мэдлэг эзэндээ байнга орлого ашиг өгч байдаг тул капитал гэдэг нь маргаангүй.

дэлгэрэнгүй
Монгол эр хүн
5 сар 23 өдрийн өмнө
Уулын мод урттай богинотой гэхчээр саар зүйл байсан ч эрдэмтэй боловсролтой, ажилсаг хичээнгүй, бүтээлч хүмүүс Монгол эрчүүдийн дотор алийг тэр гэх билээ. Зөвхөн улс орондоо төдийгүй дэлхийд гайхагдсан эрчүүд ч энүүхэн гурван сая хүрэхтэй үгүйтэй хүний дунд хангалттай олон байгаа. Ний нуугүй хэлэхэд эрчүүддээ хандаж байгаа нийгмийн хандлагаа эргэж харах хэрэгтэй. Монгол хүний дундаж наслалтыг өндөрсөж байгаа хэмээн манай улс төрчид дэгс ярьж, дэврүүн тоо харуулах нь олон байдаг ч бодит байдал дээр эрчүүд 60 гарч наслах нь ховор боллоо. 60 нас гэдэг хөгжингүй орнуудад харж байхад ид л амьдралынхаа ноён оргилд хүрч, хийж бүтээх хүсэл, тэмүүлэл нь унтрах байтугай улам л бадарч явдаг нас шиг харагддаг.
дэлгэрэнгүй
Дээд сургуулиудын зэрэглэл
6 сар 14 өдрийн өмнө
Боловсрол, ялангуяа дээд боловсрол бол хөрөнгө оруулалт. Аливаа хөрөнгө оруу­лалтыг ирээдүйн ашгийг нь хүртэх зорилгоор хийдэг. Энэ хөрөнгө оруулалтыг өнгөрсөн 2008-2009 оны хичээлийн жилд л гэхэд манай улсын 116.000 оюутан, тэдний эх эцэг хамтран хийжээ. Төрийн өмчийн 48, төрийн бус (хувийн) 101 их, дээд сургууль, коллеж, гадаадын их сургуулийн 5 салбар, нийтдээ 154 сургуулиар дамжуулан хийж байгаа энэ хөрөнгө оруулалтын өгөөж харин ямар байгаа нь сонин.
дэлгэрэнгүй
Хуудас : « 1234 »
 
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
 
 
| Нүүр | MHRI тухай | ФОРУМ | Гишүүнчлэл | Түнш | English News | Холбоо тогтоох |


Web statswww.mhri.mn
Developed by: miniCMS™ v2