HRM- Байгууллагын соёл Ажлын бүтээмж өндөртэй цагаа сайн төлөвлө 1 сар 29 өдрийн өмнө Цагаа төлөвлө, төлөвлөгөөнийхөө дагуу ажилла. И. Кант бол цаг төлөвлөлтийн эцэг нь байсан гэж хэлж болно. Цагаа зөв
төлөвлөх, цагийн менежментийн онолыг анх гаргаагүй ч И. Кант
менежментийг ажил амьдралдаа хэрэглэдэг байсан тухай тэр үеийн судлаачид
бичиж тэмдэглэсэн байдаг. Түүнийг цонхон доогуур өнгөрөхөд хүмүүс цагаа
тааруулан ажилдаа гардаг байжээ. дэлгэрэнгүйМэргэжлийн ёс зүй 3 сар 19 өдрийн өмнө Үйлчилгээний ажилтны мэргэжлийн ёс зүйн тухай ойлголт Хүмүүстэй үйл ажиллагаа нь байнга холбоотой байдаг үйлчилгээний ажилтны
хувьд зан суртахууны хариуцлага нь улам бүр өсөн нэмэгдэнэ. Иймээс
тэдний хөдөлмөр ихэвчлэн өөрийгөө мэдрэх байдал, тухайн үеийн сэтгэл
санааны байдал болон түүнтэй харилцаж буй хүмүүсийн эрүүл мэндийн
байдлаас ихээхэн шалтгаалдаг. Иймээс тухайн үйлчилгээний ажилтнаас
мэргэжлийн өндөр ур чадвар, хүмүүсийн өмнө хүлээх өөрийн зан суртахууны
үүрэг хариуцлага гүн гүнзгий ухамсарласан байхыг шаарддаг юм. Энд үүрэг
хариуцлага нь ёс суртахууны хэрэгцээ болон хувирна. дэлгэрэнгүйЗан төлөв 3 сар 19 өдрийн өмнө Зан төлөв - энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн
нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага,
биеэ авч явах байдлаар илэрнэ. Грек хэлнээс орчуулахад " зан төлөв "
гэдэг нь онцлог шинж гэсэн утгыг илэрхийлнэ. Сэтгэц зүйн үзэгдлийн онцлогууд нь байнга үүсч, тухайн хүний биеэ авч
явах хэлбэрийг тодорхойлж байх нөхцөлд л зан төлөвийн онцлог болно.
Гурван шаардлагад /тодорхой илэрхийлэх, нягт уялдаа холбоотой байх, үйл
ажиллагааны бүхий л хэлбэрт тусгалаа олох / нийцсэн тохиолдолд л хувь
хүний онцлог шинжээс зан төлөвийн бүхий л онцлогууд бий болох боломжтой. дэлгэрэнгүйКомпьютерт бичиг, баримт боловсруулах бүх нийтийн нэгдсэн стандарт мөрдөж ажиллахыг уриалж байна. 5 сар 19 өдрийн өмнө Компьютер дээр бичиг боловсруулж суухад ч юм уу, эсвэл
хэн нэгнээс файл автал үсэг буюу фонт нь танигдахгүй тэмдэгтүүдээр гарах
тохиолдол бидэнд олонтаа таардаг. Энэ нь олон улсад нийтлэг мөрдөгддөг
үсэг, тэмдэгтийн кодчиллын нэгдсэн систем болох UNICODE-ыг
хэрэглээгүйгээс болж буй юм. Тус кодыг 1991 оноос хөгжүүлж ирсэн бөгөөд
эдүгээ нэгэнт олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа билээ.
дэлгэрэнгүй И-мэйлээр бизнесийн харилцааг явуулах соёлын тухай (L2) 6 сар 13 өдрийн өмнө Интернэт хүн төрөлхтний амьдралд олон дэвшил, өөрчлөлтийг бий болгосны
нэг нь хүмүүсийн хоорондын харилцаанд хамгийн гол байр суурийг эзэлж
байсан аман ярианы харилцааны ач холбогдлыг бүдэгрүүлэн, бичгийн
харилцааг өргөн дэлгэрүүлсэн явдал юм. Интернэт дэх бичгийн харилцаа гэдгээр имэйл, чат. мессенжер гэх
ээрэг онлайн харилцааг хэлсэн агаад эдгээр нь өнөөдөр ажил хэргийн
ертөнцөд харилцэаны хамгийн чухал хэрэглүүр болсон билээ. Эдийн эасгийн
асар хурдацтай хөдөлгөөний энэ эрин үед имэйл болон бусад онлайн
харилцаа нь бизнесийн харил-цааны орон эай, цаг хугацаанаас үл
хамаарах. үр ашигтай. найдвартай, хялбар хэрэглүүр болж чадаж байна.
Имэйлийг бизнесийн харилцаанд төдийгүй хувийнарипцаанд ч ергөнөөр
хэрэглэж байгаа билээ.
дэлгэрэнгүйБайгууллагын соёл(L1) 10 сар 18 өдрийн өмнө Байгууллагын соёлын мөн чанар : Байгууллагын соёлын тухай ярихаас өмнө соёл гэж юу болохыг авч үзье. Соёлын тухай маш олон тодорхойлолт байдаг бөгөөд ойролцоогоор 200 гаруй тодорхойлолт байдаг байна. Тухайлбал: Оросын эрдэмтэд " Хүний бүтээсэн үнэт зүйлсийн нийлбэр цогц бол соёл " юм гэжээ. Судлаач Д. Нарандулам "Урьд өмнө байгаль , нийгэмд байгаагүй боловч хүний оюун ухаан, гараар бүтээгдсэн хүний хэрэгцээг хангаж хөгжүүлэхэд зориулагдсан материаллаг болон оюуны үнэт зүйлсийн нийлбэр цогц юм." гэж тодорхойлжээ. дэлгэрэнгүйТаны хамгийн vнэтэй хөрөнгө бол ажиллах чадвар чинь юм 1жилийн өмнө Судалгаанаас vзвэл цагийг хамгийн vр ашиггvй vрэгчдийн тоонд наймаачид
ордог ба ажлын цагийн дөнгөж 20 хувьд нь vндсэн ажлаа хийдэг. Тэд өдөрт
дөнгөж 2 цаг л жинхэнэ ажилчидтайгаа уулзаж ярилцдаг байна. Yлдсэн vнэт
цагаа эвшээж суух, хэн нэгэнтэй чалчих, ном сонин унших, утсаар ярих,
гарч орох зэргээр vрдэг ажээ. Өөрийн болон компанийн цаг идэгчдийн жагсаалтыг менежерvvд удаалдаг
ажээ. Менежерvvдийн 95 хувь нь ажлын 8 цагийн дөнгөж дөрөвт нь
ажилладаг байна. дэлгэрэнгүйМаргалдах урлаг (L2) 1жилийн өмнө Аливаа хүний бусад хүмүүстэй хийж байгаа яриа хөөрөөний 40 орчим хувь
нь маргаан байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Маргаанд хүмүүс янз
бүрээр ханддаг, тухайлбал зарим хүн хэн нэгтэй маргалдаж үг сөргөлдөж
байж сэтгэл санаа ханадаг бол зарим нь ам мурийж хэн нэгтэй цэц
булаалдахаас дандаа зайлсхийж явдаг. Гэхдээ өдөр тутмын амьдралдаа
маргаанаас ангид байдаг хүн хорвоод үгүй билээ. Нэгэнт л маргаанаас
ангид байж чадахгүйгээс хойш маргаанаас “таашаал авч сэтгэлээ
онгойлгож” байх чадварыг эзэмших нь хүн болгонд хэрэгтэй. дэлгэрэнгүйБайгууллагын зан төлөв, соёлын талаарх асуудал (L2) 1жилийн өмнө Багаа хэрхэн бүрэлдүүлэх вэ? Баг гэдэг нь ажил үүргээ хуваарилсан, тодорхой бүрэлдэхүүнтэй бүлэг хүмүүсийн нэгдэл юм. БАГТ: • Даалгавар: Бүтцийн хувьд иж бүрэн, тодорхой үр дүнд хүрэх ёстой. • Бүрэлдэхүүн: Багийн гишүүдийг хэлэх бөгөөд гишүүд нэмэгдэх тутам ерөнхий хэрэгт тэдний оруулах хувь нэмэр багасдаг. Байгууллага •
Баг, удирдлагад эрх мэдэл, хариуцлагыг хуваарилах, асуудлыг шийддэг
учиртай. Багийн гишүүдийн эрх мэдлийг тэдний мэдлэг чадвар, дадал
эзэмшсэн байдлыг харгалзан яваандаа нэмэгдүүлэх замаар ихэсгэж өгнө.
Мөн хамт олон ажлаа чанартай хийж дуусгах нь эцсийн үр дүн. Энэ
ойлголт нь зөв төдийгүй, үүргээ ухамсарлах, хамт олонч байдлыг бий
болгодог онцлогтойг анхаарах хэрэгтэй. Гэхдээ зохион байгуулалтай үйл
ажиллагаанд хамрагдсанаараа хамт олон үүсч бий болдоггүй. дэлгэрэнгүйУтсаар чанга ярьснаас болж хамт олон тань танд дургүй болно 1жилийн өмнө Албан тасалгаандаа орж ирэх үед хамт олны тань халуун дулаан яриа зогсож, чимээгүй болох тохиолдол ажиглагдаж байсан уу? Магадгүй та энэ үед өөрийнхөө тухай бодож байсан биз. Үнэхээр ч энэ бүхэн таны байгаа байдалтай холбоотой ч юм билүү? Танд тааламжгүй ханддаг байж болох шалтгаан их бий. Гэхдээ хамт олон
тань тааламжгүй хандаж байгаа нь доорхи шалтгаанаас үүдэлтэй байж болох
юм. дэлгэрэнгүй |