HRM- Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт Хэрхэн зөв CV (Curriculum Vitae) бэлдэх вэ? (L1) 1 сар 13 өдрийн өмнө CV- ажилд орход маш чухал зүйлсийн нэг. Энэ нь таны мэргэжлийн товч
зургийг гаргаж өгдөг. Та түүнийгээ зөв бэлдэх нь их чухал. Сайн CV бэлдэснээр таныг ажилд авах ярилцлага, уулзалтанд урина гэж
найдаж болно. Хэрэвээ CV-гээ муу бичсэн бол ажил олгогч таньруу хэзээ ч
эргэн залгахгүй гэдэгт итгэлтэй байж болно шүү. Ажил олгогчийн гараар зуу зуун CV дамждаг. Таны CVг 2-3 минут л унших
болохоор энэхүү богино хугацаанд өөрийхөө мэргэжлийн чанарын талаар илүү
нарийн ба хэрэгтэй гэсэн мэдээлэлийг оруулах хэрэгтэй. дэлгэрэнгүй Ажилд орох ярилцлаганд бэлдэхдээ анхаарах зүйлс (L1) 2 сар 3 өдрийн өмнө Ажилд орохын тулд ярилцлага гэж нэг хэцүүхэн босгыг давах болдог.
Ярилцлагыг хэр амжилттай давахаас бараг л таны цаашдын хувь заяа
шийдэгдэнэ, гэхдээ ярилцлагын үр дүн танаас бараг 100% шалтгаалдаг тул
бүх зүйл таны гарт гэсэн үг, найдвар байна. Энэ найдварыг ч бас 100 %
болгочихвол... Үүний тулд өөрийгөө ярилцлаганд хэрхэн бэлдэх вэ? Ажил
олгогч танаас юу асуух бол? Та юу гэж хариулбал, ямархуу байдалтай
байвал ажил олгогчийн итгэлийг хүлээх вэ гээд урьдчилан бодох, бэлдэх
зүйл цөөнгүй байдаг. дэлгэрэнгүйАжилтануудыг олноор сонгон шалгаруулах 2 сар 8 өдрийн өмнө Бид ажилтануудыг олноор сонгон шалгаруулах сэдвийг хөндсөн нь тохиолдлын
зүйл биш юм. Түүний цаг тухайн байдал нь зах зээлийн хэрэгцээнээс
үүдэлтэй. Аж үйлдвэрийн өсөлт, компаний хөгжил, олон тооны дэлгүүр,
зочид буудал, үйлдвэрүүд байнга шинээр гарч ирж байгаа нь бүх түвшний
ажилтануудын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна. Иймээс томоохон
компаниудын HR-менежерүүд ажилтан эрж хайх болон сонгон шалгаруулах үйл
явцыг хамгийн үр ашигтай, хэмнэлттэй аргаар явуулах шаардлагатай болж
байна. Хүний нөөцийн чиглэлээр ажилладаг компаниудын статистикийн мэдээгээр
ажилтаныг сонгон шалгаруулах төслийн (нэг төрлийн ажлын байранд 10-с
дээш ажилтануудыг сонгон шалгаруулах төсөл) эрэлт хэрэгцээ 2001 оноос
өсч эхэлсэн. 2003 оны сар бүрийн дундаж үзүүлэлтээр эрэлт хэрэгцээ 62%-р
нэмэгдсэн байна. Ажилтануудыг олноор сонгон шалгаруулах гэдэг ойлголт
нь харьцангуй шинээр зах зээлд нэвтэрч байгаа. Өөрийнхөө нөөцийг хэрхэн
зөв тооцоолох, сонгон шалгаруулалтыг хэрхэн төлөвлөх, түүнийг
хэрэгжүүлэхэд ямар саад учирч болох талаар болон сонгон шалгаруулалтын
үйлчилгээ үзүүлдэг хамгийн оновчтой агентлагыг хэрхэн сонгох талаар
мэдээлэл хомс байдаг учир бид дараахь зөвлөгөөнүүдийг өгч байна. дэлгэрэнгүйХудал ярьж буйг илрүүлэх урлаг 6 сар 13 өдрийн өмнө Хүн амаараа худал ярьдаг ч биеэрээ худал ярьдаггүй. Иймд худлаа ярьж
байгаа хүний байгаа байдал нь өөрийг нь барьж өгдөг. Хүмүүс “Хүн худал
хэлбэл яадаг вэ?”, “Худал ярьж байгааг нь яаж мэдэх вэ?” гэсэн
асуултууд их асуудаг. Хүн нийгмийн амьдрал дунд өөрийн үнэн байдлаа
нуухыг хүсдэг ч ямар нэгэн байдлаар илэрдэг. Олны дунд хүн уурлаж
бухимдан, сандарч, бүр айж эмээдэг байлаа ч инээмсэглэлийн багаар нууж
болно. Анхааралтай ажиглахад өчүүхэн жижиг шинж тэмдгээр энэ ялгааг нь
олдог.
дэлгэрэнгүйАнхны сэтгэгдэл чухал ач холбогдолтой (L2) 6 сар 28 өдрийн өмнө Танд ажилд орох боломж гарсан л бол тэнд ярилцлага явагдах нь мэдээж.
Улс дамнасан корпорацийн хүний нөөцийн газрын хуучин захирал Стивен Хо
танд ярилцлагын үед хэрхэнажил олгогчийн сэтгэлийг татахыг хэлж байна. CV- ээ өгсний дараах “багана босгох” хамгийн чухал алхам бол ирээдүйн
ажил олгогчтойгоо хийх ярилцлага юм. Энэ уулзалт нь таны хамгийн сайн
анхны сэтгэгдэл төрүүлэх сүүлчийн боломж юм. Таны хэр их туршлага
хуримтлуулсан, хэр их чадвартай зэргийг хамааралгүйгээр та
ярилцлагандаа хоцорсон, муу бэлтгэсэн болон зохисгүйгээр хувцасласан
зэрэг байдлыг харуулах юм бол таны хувь тавилан эцэслэн шийдэгдсэн
гэсэн үг. дэлгэрэнгүйХүний нөөцийг амжилттай удирдахад биеийн хэл буюу дохионы хэл нөлөөлөх нь - 4 (L2) 7 сар 3 өдрийн өмнө Сэтгэл судлаач Алберт Мехрабайн таны юу хэлсэн тань чухал биш харин
түүнийг хэрхэн яаж хэлсэн нь маш чухал гэдгийг олж илрүүлжээ. Тэрээр
1960 оны үед харилцааны талаар судлаачидтай холбоо тогтоон тэднээс
харилцаанд хэрэглэгдэж буй үг нь тухайн илгээгдэж буй мэдээллийн
өчүүхэн хэсэг буюу зөвхөн 7 хувийг эзэлдэг үлдсэн хэсэг нь нүүрний
хөдөлгөөн, харц, дууны өнгө, аман бус харилцаа буюу дохион хэрэгсэлээр
илэрдэг гэдгийг олж мэдсэн байна. дэлгэрэнгүйХүний нөөцийг амжилттай удирдахад биеийн хэл буюу дохионы хэл нөлөөлөх нь - 3 (L2) 7 сар 4 өдрийн өмнө ”Долоо хоногийн дотор өөрийн гадаад байдлаа хянах” номын зохиогч Лаурэн
Хермэн нүүр тулсан уулзалтын үед хэрхэн биеийн хөдөлгөөнийг хянах
талаар зөвлөлгөө өгдөг. Тэрээр биеийн хэлний онолыг амьдралд туршихаар
шийдэж үүнийгээ хэрэгжүүлсэн байна. Тэрээр нэгэн удаа нэгэн сэдвээр
олон нийтэд илтгэл тавьхаар бэлдэж түүний лекцийг сонсогчдод ямар
мэдрэмж төрхийг судлахаар шийджээ. Ингээд түүнийг тайзан дээр гарч
илтгэлээ тавихыг хүсхэд тэрээр хоолойгоо шахсан, зогсоцгүй, үгнүүдээ ар
араас нь нэгэн амьсгаагаар урсгаж түүний хэлсэн үгнүүд танхим дүүрэн
түүнийг сонсохоор ирсэн хүмүүсийн дээгүүр шидэгдэж гарчээ. Ингээд энэ
хугацаанд тэрээр хүмүүсийн гайхсан, мөрөө хавчсан зэрэг үйлдлүүдийг
харж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа хэлэх үгээ түр зогсоон доош
чимээгүйхэн суужээ. Хүмүүсийн түүнийг гайхсан байдал нэг хэсэгтээ
үргэлжилжээ. Дараа нь тэрээр босч биеэ эгцлэн хоёр гараа биеийн дагуу
байрлуулан, намуухан гэхдээ шийдэмгий дуугаар сонсогчдод өөрийн
илтгэлийг үргэлжилүүлэн хүргэлээ. Энэ мөчөөс эхлэн сонсогчид түүний
хэлж буй зүйлийг анхааран сонсож, түүний хэлэх гэсэн зүйлс сонсогчдод
зүй ёсоор хүрч эхэллээ. Сонсогчид түүний хэлж буй үг бүрийг анхааралтай
сонсож байлаа. Эндээс үзэхэд дохионы хэл нь дан ганц биеийн
хөдөлгөөнөөр илэрхийлэгдэх бус мөн дуу авиа, үгээ хэлж буй байдал,
дууны өндөр нам зэргээр илэрхийлэгддэг нь мэдэгдэж буй юм. дэлгэрэнгүйXэнд ямар мэргэжил тохирох вэ? 7 сар 5 өдрийн өмнө
Хонины орд /3.21-4.20/ Тэдэнд ямагт хувиран өөрчлөгдөх нөхцөлтэй мэргэжил илvv тохирно. “Цаг
хугацаа хавчин шахдаг” ажил тэдэнд таарах бөгөөд шинэ зvйлийг судлахад
бэлэн боловч хvчээ сайн тооцоолж чаддаггvй. Энэ ордны хvмvvсээс сайн багш, улс төрч, жvжигчин, сэтгvvлч, эмч,
цэргийн эрх дархтан, гоо сайхны мэргэжилтэн зэрэг болно. Хониныхонд
удаан суудаг, нэг янзын ажил vл тохирно. дэлгэрэнгүйАжилд авах үнэлгээний хуудас 7 сар 7 өдрийн өмнө Хүний нөөцийн бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын үеийн анхан шатны баримт бичгүүдийн нэг "Ажилд авах үнэлгээний хуудас"-ны загварыг та өөрийн хувийн нэвтрэх эрхээр татаж авах боломжтой. дэлгэрэнгүйСайн баг бүрдүүлэх 10 арга 7 сар 23 өдрийн өмнө Томоохон хэмжээний төсөл ажил, ажилтан ганцаар хийх боломжгүй ажлыг багаар хийх нь хамгийн үр дүнтэй байдаг. Түүнчлэн компаныг зорилгодоо хүрэхэд ажилтануудын хамтран ажиллах чадвар хамгаас чухал байдаг билээ. Бүтээлч, чадварлаг баг бүрдүүлэхэд тодорхойлсон үр дүн, зорилго, зорилтууд, ур чадварууд гол түлхүүр болно. 1. Багдаа тодорхойлсон зорилгыг бий болго. Багийн дунд нэг том зорилго байх ёстой. Энэ нь багийн гишүүдэд тодорхой байх нь чухал. Ингэсэн тохиолдолд багийн гишүүд урагш алхахад амар байна. Түүнчлэн баг зорилгодоо хүрэхэд багийн гишүүд тус бур ямар үүрэг хариуцлага хүлээх, тэр нь баг зорилгодоо хүрэхэд хэрхэн нөлөөлөхийг сайн мэддэг байх хэрэгтэй. дэлгэрэнгүй |