Танай байгууллагад хүний нөөцийн асуудлыг ямар алба хэлтэс хариуцдаг вэ?
Хүний Нөөцийн Газар, алба, хэлтэс
Хүний нөөцийн мэргэжилтэн, менежер
Захиргааны ажилтан хавсран гүйцэтгэдэг
Захирал, дэд захирал шууд хариуцдаг
 
 Үр дүнг харах (1349)
 
 
 

HRM- Бодлого, төлөвлөлт

Ажил таслалтын талаархи бодлогын загвар(L2)
10 сар 12 өдрийн өмнө
Үр ашиг: Аливаа бизнес бүх ажилтнууд нь ажил дээрээ байх үед хамгийн сайн ажилладаг бөгөөд ажилтнууд ажлаа таслах буюу хоцорсноос болж зарим бизнест бусдаас илүү их асуудал үүсдэг. Үүнийг санан, бид ажил таслалтын талаархи бодлогын хоёр өөр загварыг зохиож хавсаргасан файлд орууллаа. Эхнийх нь маш хатуу бөгөөд ажилтнуудын ирц, шуурхай байдал чухал байдаг бизнесүүдэд, тухайлбал угсрах дамжлагын үйлдвэрлэлийн ажилтай бизнесүүдэд зориулсан. Хоёрдахь бодлого нь арай сул бөгөөд гүйцэтгэл нь хатуу цагийн хуваарийг хэр дагахаас хамаардаггүй бизнесүүдэд, тухайлбал гадуур борлуулалтын төлөөлөгчид ажиллуулдаг бизнесүүдэд зориулсан.

Та аль нэгийг нь хэрэглэх буюу хоёуланг нь хослуулж болно. Эсвэл эдгээрийг хянан засварлаж өөртөө тохирсон ажил таслалтын талаархи бодлогыг боловсруулж болно. Энэхүү файлд мөн ажилтны ажил таслалтыг бүртгэхэд хэрэглэж болох энгийн маягт оруулсан.


дэлгэрэнгүй
Албан хурлыг хэрхэн удирдах вэ
10 сар 18 өдрийн өмнө
Албан хурлыг хэрхэн удирдах вэ


Жижиг бизнес томрох тутам таны компаний хурлын бүрэлдэхүүн ч мөн томроно. Албан бус цуглаан үр ашигтай байж болно, гэхдээ цаг давчуу ба төсөл нарийн төвөгтэй болох тусам илүү дэг журам шаардлагатай. Корпорацын худалдан авагчидтай ажиллах нь танаас албан ёсны хурал удирдахыг шаардана.

Анхны алхам: Зорилтоо тодорхойлох

Зорилт тодорхой байх нь асуудлын агуулгыг тэдэнд ойлгох боломж олгох тул хуралд оролцоход тэднийг урамшуулах болно. Энэ нь мөн тодорхой асуудлаар хурал хийх үндсийг тавих болно.


дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежментийн үндсэн зорилго
1жилийн өмнө
Хүний нөөцийн менежментийн салбар дахь эдийн засгийн үр ашиг
Хязгаарлагдмал нөөцийг хэмнэлттэй зарцуулах зарчимыг баримталан ажиллагчидыг ашиглах замаар байгууллагын зорилгод хүрэх явдалаар тодорхойлно. Энэ зарчим нь хөдөлмөрийн үр дүн ба түүний ашиглалтын хэмжээ, хөдөлмөрийн бүтээмж, хүний хөдөлмөрийн үр дүн ба зардал, хөдөлмөрийн хэмнэлтийн гэсэн хоёр харьцаа аль болох ая таатай нөхцөлд хэрэгжих боломжтой юм.
дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент
1жилийн өмнө
Бизнес удирдлагын ухаанд компанийн гурван үндсэн баялаг болох хүн, юмс, мөнгөний дотроос хүнтэй холбоотой хэсгийг нь хүний нөөцийн менежмент авч үзнэ. Карл Марксын "Капитал"-д дурьдсанаар "хөрөнгөтний нийгэмд хүн буюу ажиллах хүч нь бараа, үйлчилгээний нэгэн адилаар худалдаалагддаг". Гэвч ажиллах хүчийг худалдаж авсан тал нь ажиллах хүч болж буй хүний хүсэл зоригоос гадуур түүнийгээ зарцуулах боломжгүй байдгаараа ердийн бараа, үйлчилгээнээс ялгаатай юм.дэлгэрэнгүй
Ажилчиддаа өндөр цалин өг
1жилийн өмнө
Хэрэв ажилтандаа цагт 5$ ёстойг мэдсээр байхад нь түүнд 4,75$ өгвөл энэ хэмнэснээсээ илүү ихийг алдах болно. Түүнд хуурагдсан мэдрэмж төрж, илүү цагаар, илүү бүтээлтэйгээр ажиллах сонирхол нь буурч бие сэтгэлээрээ болон эдийн засгийн хувьд таниас дннрхи шударга бус байдлын хариуг авна.
Надад цагт 5$ өгнөдөө гэж бодож байхад нь 5,75$ өгвөл 0,75$-оосоо илүү их бүтээгдэхүүн өгнө. Учир нь тэр таны итгэл найдварыг бүрэн биелүүлэхийн тулд илүү үр бүтээлтэйгээр шургуу ажиллах болно.дэлгэрэнгүй
ДОХ-ын талаархи компанийн бодлогын загвар
1 жил 6 сарын өмнө

Энэхүү бичиг баримт нь компанийн ДОХ (Дархлалын олдмол х
амшинж)-ийн вирустэй болох нь эмнэлгийн шинжилгээгээр оношлогдсон буюу ийм вирустэй хэмээн сэжигтэй ажилтнуудтай харилцах бодлого, журам юм.дэлгэрэнгүй
Ажил таслалтын талаархи бодлого #2
1 жил 6 сарын өмнө

Харин энэ бодлогын загвар нь хуваарьт ажлын цагийг хатуу дагах нь тийм ч чухал биш бизнесүүдэд илүү тохиромжтой юм.  Та мэргэжлийн болон урлагийн хүмүүс, тухайн даалгаврыг биелүүлэхэд зарцуулсан цагаас илүү цаг хугацаандаа хийж гүйцэтгэсэн байдлаар нь ажлын үр дүнг нь хэмждэг бусад хүмүүсийг ажиллуулж байгаа тохиолдолд арай сул бодлоготой байх нь зөв байж болно

дэлгэрэнгүй
Ажил таслалтын талаархи бодлого #1
1 жил 6 сарын өмнө

Энэ бодлогын загвар нь ажилтны цаг барилт болон ажлын ирц чухал байдаг бизнесүүдэд тохиромжтой. Энэ бодлого нь бизнесийн хэрэгцээ ажилтнуудыг ажилдаа цагтаа ирэхийг шаарддаг бөгөөд ажилдаа ирж чадахгүй болсон үедээ танд мэдэгдэх хэрэгтэй гэсэн сэтгэгдэл ажилтнуудад төрүүлэх зорилготой байдаг. 
дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежментийн хөгжил, хувьсалын үе шатууд
1 жил 6 сарын өмнө

ХНМ-ийн үүсэл нь хүний хөгжлийн нилээд эртний түүхтэй холбогдоно. Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал, түүнд хүрэх шалгуурууд, хөлсний ажилчид ашиг хуваарилалтанд оролцох анхны хэлбэр, цехийн сургууль, багш шавийн холбоо гэх мэт ажилчдыг сургах, урамшуулах, хөгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд дундад зууны үед явагдаж байсан.
дэлгэрэнгүй
Хүний нөөцийн албаны ажилтаны хийж гүйцэтгэх ажил үүргүүд
1 жил 6 сарын өмнө

Ажлын байрны зорилго нь:

        1.    Компанийн эрхэм зорилгод хүрэхийн тулд хүний нөөцийг шилж сонгох, бүрдүүлэх, үр дүнтэй ажиллах, зохион байгуулах, зохицуулах

        2.    Боловсон хүчнийг судлах, бүртгэх, мэдээлэл бүрдүүлэх, тэдэнтэй уулзах, ярилцах

        3.    Анхан шатны ярилцлага хийх, хүмүүсийн материал болон CV хүлээн авах, файлуудыг цэгцлэх, мэдээлэл оруулах

дэлгэрэнгүй
Хуудас : « 12 »
 
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
 
 
| Нүүр | MHRI тухай | ФОРУМ | Гишүүнчлэл | Түнш | English News | Холбоо тогтоох |


Web statswww.mhri.mn
Developed by: miniCMS™ v2