English | Монгол
 
Танай байгууллагад хүний нөөцийн асуудлыг ямар алба хэлтэс хариуцдаг вэ?
Хүний Нөөцийн Газар, алба, хэлтэс
Хүний нөөцийн мэргэжилтэн, менежер
Захиргааны ажилтан хавсран гүйцэтгэдэг
Захирал, дэд захирал шууд хариуцдаг
 
 Үр дүнг харах (3958)
 
 
 

Human Caрital

“CV” бичих дүрэм ба Анхаарах 34 зүйлийн тухай

Дэлхий нийтээр нэгдмэл системд нэвтэрч байгаа энэ цаг үед “Си Ви” буюу товч намтар бичих талаар олон олон хувилбарууд хөгжиж, тэр ч бүү хэл зөвхөн энэ төрлийн баримтыг үйлдэж өгдөг дагнасан үйлчилгээний байгууллагууд дэлхийн хэмжээнд үүсч, бизнес болгон хөгжүүлж байна.
Хуучин нийгмийн тогтолцоонд “Гурван үеийн намтар” бичих гэж нэг зүйл байсан нь тухайн үеийнхээ “Си Ви” нь юм. “Си Ви” хэмээх баримт нь тэрхүү гурван үеийн намтраас эрс өөр стандартад тулгуурладаг болохоор манайхны хувьд жаахан шинэлэг зүйл болоод байна.
Гадаад улс орны оролцоо бүхий байгууллагуудад ажиллагсдын хувьд энэ талаар жаахан дадал олж байгаа нь үнэн ч манай энэхүү зөвлөгөөг уншихад хэлбэрийг дуурайх бус агуулгыг ойлгож хэрэглэх сайн талтайг анхаарна уу.
“CV” гэж товчилсон нэр томъёо (“Curriculum Vitaes”) Латин гаралтай үг бөгөөд “Хураангуй бүртгэл” гэсэн утгыг илэрхийлдэг ч илүү боломжийн нэршил нь “Товч намтар” юм.

Английн вант улсын «HUMAN FACTORS» нэртэй зөвлөгөө үйлчилгээний байгууллагаас Оросын холбооны улсын баруун Сибирьт «HUMAN FACTORS SIBIR» нэртэйгээр нээсэн хүний нөөцийн судалгааны компаний захирал, хүний нөөцийн менежер Ильгиз Валинуровын илтгэлээс сэдэвлэн энэхүү нийтлэлийг бичив.
«HUMAN FACTORS SIBIR» компани нь өөрийн зөвлөгөө үйлчилгээний орлогыг 2008 оны 3 дугаар сар гэхэд сарын орлогоо нэг сая рубль буюу 47 470 000 төгрөгт хүргэхээр чармайн ажиллаж байгаа зөвлөгөө үйлчилгээний шинэхэн болоод өмнө нь ирээдүй гэрэлтсэн байгууллага юм.
Оросын Холбооны Улсын баруун Сибирь дэх Новосибирск хотод хүний нөөцийн сонгон шалгаруулалтын 27 агентлагт өдөр бүр 300 орчим ярилцлага явагдаж, ажил хайсан 2000-аад утасны дуудлага ирдэг. Тэгэхээр худалдааны байгууллагуудад хэдэн утасны дуудлага ирж, хэдэн ярилцлага явагддаг нь ойлгомжтой шүү дээ. Өдөр бүр сонирхол татахуйц ажлын байрууд гарч ирдэг ба ажил горилогчдийн урсгал огт тасардаггүй байна. Тэдгээр хүмүүс өөрсдийгөө энэ компанид ажиллах бүрэн боломжтой, өөрийнхөө нөөц бололцоог бүрэн шавхаж чадна, зөвхөн түүнийг л компани хүлээж байгаа гэдгийг нотлоход бэлэн байдаг.
Ильгиз Валинуровын ярилцагаас хэсэглэн авав.
“CV” бичиж байгаа хүнд нийтлэг тулгардаг асуудал, санааг нь зовоодог зүйлс нь:
•    Миний CV бусад хүнийхээс ялгарах болов уу?
•    Цаасан дээр өөрийн давуу талуудыг хэрхэн тусгах вэ?
•    Ярилцлаганд ирэхдээ тусгай хувцас өмсөх ёстой юу эсвэл жирийн ажил хэрэгч байдлаар хувцаслахад хангалттай юу?
•    Тухайн компани нь өөрийгөө рекламдаж байгаа шиг байж чадах болов уу?
•    Өмнөх ажлын байраа хэрхэн хэл амгүйгээр орхих вэ? г.м. асуудлууд шинэ ажил хайгсадын гол асуудлууд байдаг.
Үүнийг шийдэхэд юуг анхаарах вэ? Та үнэхээр авах цалингийнхаа тухай, цаашид өсөх дэвших талаараа тэр болгон зөв харилцан ярилцаж чаддаг уу? гэдэг л манай гол асуудал юм.
Хамгийн энгийнээс эхэлцгээе  ... үргэжлэл HC #01
Үнэлэх

Үнэлгээ (4)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
 
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
 
 
| Нүүр | MHRI | Сургалт, семинар | HR CLUB | HRTV | HR event | HR форум | Түнш | Гишүүнчлэл | Холбоо тогтоох |


Web statswww.mhri.mn
Developed by: miniCMS™ v2